2020-06-23
Өөрөөсөө асуух асуултууд №1
Гоолингоо сайт дээрээс уншсан нийтлэл дээрх "Өөрийгөө бүрэн мэддэг болоход туслах 20 асуулт"-уудыг хараад, өөрийгөө тодорхой хэмжээнд таньж мэдсэн гэж боддог ч, хариулж үзэхээр шийдлээ. 
Асуулт №1. Чиний амьдралд юу хамгийн их гэрэл гэгээ нэмдэг вэ? 
Үнэнийг хэлэхэд өөрийгөө таньдаг болсон гэж боддог байсан би эхний асуулт дээр л навс унаж, нилээн хэдэн минут бодож суулаа. эхлээд асуултаа бүрэн гүйцэд ойлгохыг хүслээ лдээ. Гэрэл гэгээ нэмнэ гэдэг нь намайг аз жаргалтай болгох зүйлс гэсэн үг үү? эсвэл ачаалалтай, хүнд өдрийн эцэст амсхийхдээ хийдэг дуртай зүйлс юм уу? Яг аль нь болохыг эхлээд тодорхой болговол ядаж хариулахад амар болно байх, тийм үү? За яахав энэ удаадаа хэцүү зүйл тохиолдох үед юу бодож амар амгалан, тайвшралыг олдогоо гэрэл гэгээ нэмдэг зүйл гэж үзээд хариулах гээд үзье.  
Миний сэтгэл санаа гэж  их амархан унаж бас сэргэдэг, яг л галзуу хулгана шиг.  Хүн л юм чинь бас тийм байлгүй л яахав. Асуудал тохиолдоход шийдэл олохоосоо урьтаад "Яаанааааа асуудал гарчихлаа шүү дээ." гэдэгт илүү ач холбогдол өгөөд өөрийгөө сандраагаад, хэсэг хугацааны дараа арай уужуу тайван, эрүүл ухаанаар асуудлаа хараад шийдэл олохоороо Нобелийн шагнал хүртэхүйц нээлт хийсэн хүн шиг л баярлаж хөөрнө. Энэ хэт мэдрэмтгий сэтгэл зүй маань асуудал, хүнд нөхцөл байдалтай тулгарах үед би шууд ээжийгээ л боддог, юуг нь нуух вэ дээ хэхэ. Ээж байсан бол толгой илээд, юунд нь бухимдаж сандрана вэ? үр минь, шийдэж болох л асуудал шүү дээ. гэж хэлэх нь чихэнд сонсогдоод, нээрээ л тиймдээ гэж тайвшраад эхэлдэг.  Тийм болохоор миний амьдралд гэрэл гэгээ нэмдэг зүйл бол ээжтэй холбоотой бүх зүйл юм уу даа. Ээжийнхээ тухай бодоход л бараг бүх асуудалд шийдэл олдоод байдаг гэвэл арай л хэтрүүлсэн сонсогдох байх, гэхдээ үнэн шүү. (Жоохон хэцүү нь ээжээс хол байх үед ингэж бодох үед шууд хоолой зангираад ирнэ гээч. Хамрын самсаа шархирах цаашаа болно доо. )
Тэгэхээр миний эцсийн хариулт бол, 
Миний амьдралд гэрэл гэгээ нэмдэг зүйл бол, биш юм байна аа. Миний амьдралын гэрэл гэгээ бол ЭЭЖ юм. 

 
Бичсэн: Самархан | цаг: 13:46 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax