2020-06-08
Сониноос юу гээч?
Сайн байна уу? Бодол санаагаа уудлах бяцхан талбар минь. 
Өмнө нь ашиглаж байсан талбар зарим нэг шалтгаанаар ашиглах боломжгүй болж нийт 6 жил бичиж, буулгаж байсан бодол, дурсамжийн архиваа алдсан тул шинээр энд эхэллээ.
Хамгийн эхний бичвэр маань.... ммммм 
Мэдрэмж байх нь дээ 
Яг одоо хамгийн эхний бичвэрээ бичингээ ямар кино үзэж байна гээч? 
You've got mail. 
Ямар үед энэ киног, энэ оддын шүтээн жүжигчдийн хамтралыг үзэх хүсэл төрдөг вэ гэвэл, уур савссан халуун карамел маккиато уунгаа компьютерын товч тоншоод, хагас догдлол романсын байдалтай суумаар санагдах үед шууд л энэ киног эхлүүлдэг юм даа. 
Кино гэлтгүй бүх л зүйлс онцгой нэгэн мэдрэмж төрүүлж бас үлдээж байдаг гэж бодогддог уу? Юу гээч. 
Халуун цай уугаад хэлээ бага зэрэг түлэх бүртээ би л лав 18 настай үеийн крашаа хараад сандарч байсан мэдрэмж шууд л дон дон гээд ороод ирдэг хаха. laugh За яахав ээ яахав 
Бананатай сүү амсах төдийд л 10 жилдээ дурлаж сонсдог байсан хамтлаг, тэдний дуу клип бүгд нүдний урд жирийгээд л гараад ирнэ шүү дээ. Бас л тухайн үедээ үнэхээр сайхан мэдрэмжийн эзэн байсан юм шүү. 
Болдог бол юм бүрээс авдаг мэдрэмжүүдийг хадгалаад, ламинатордаад үргэлж шургуулгандаа хадгалмаар... Тэгээд хүссэн үедээ нээж гаргаж ирж хараад өнөөх л анхны мэдрэмжээ аваад "Ааанхн энэ л мэдрэмж шүү дээ" гэж шивнээд дороо бага зэрэг бүжиглэмээр ч юм шиг. 
Дээр бичсэн шиг тухайн мэдрэмжийг санагдуулдаг ямар нэг зүйл байхын ач тус нь энэ ч юм уу. Крашаа бодохын тулд хав халуун цайнд зориуд хэлээ түлж  нтр 
Шургуулгандаа ч хадгалсан дурсамжгүй, мэдрэмжээ сануулах халуун цай ч байхгүй бол зүгээр л мэдрэмж бүрээ яг тухайн агшинд нь хайрлацгаая дөө: Тухай бүрт нь хайрлаж, тултал нь мэдэрч бас ашиглаж чадвал дараа нь тэгээд сайхан бодол оюунд чинь хадгалагдах нь байна шүү дээ.
Эцэст нь мэдрэмжийг хайрлацгаая surprise
 
Бичсэн: Самархан | цаг: 21:55 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax